Их сургууль болон бизнесийн байгууллагууд хоорондоо харилцаа багатай байдаг. Үүний улмаас байгууллагууд дадлага хийж буй оюутны боломжит чадваруудыг дутуу үнэлж, тохирсон ажлыг нь оноож өгч чаддаггүй. Ингэснээр шинээр төгсөгчид хангалттай ажлын туршлагаа хуримтлуулж чаддаггүй бөгөөд албан байгууллагууд тохирох хүнээ олоход хүндрэлтэй байдаг. Dadlaga.com нь оюутны ур чадварыг сурталчлах замаар тэднийг аж ахуйн нэгж байгууллагуудтай холбох вэб платформ юм. Энэ нь компаниудад хүний нөөцөө бүрдүүлэх, ажилтнаа олох боломжийг олгоно. Бид 2 талд хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж, боловсруулж, зуучлах замаар гүүр нь болох веб платформ хөгжүүлж байна.