ТЕХНОЛОГИ ЗАДЛАХ МАЯГТ, ЗААВРУУД
1. ТЕХНОЛОГИ ЗАДЛАХ МАЯГТ
Технологи дамжуулах эхний алхам нь МУИС-ийн Технологи задлах маягтыг (А2 маягт) ТДТ-д илгээснээр эхэлнэ. “Технологи задлах” (technology disclosure) гэж олон нийтийн хүртээл болоогүй бөгөөд, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, нууц байсан технологийн тухай мэдээллийг Технологи дамжуулах төвд мэдэгдэн ил болгож, холбогдох хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн хамгаалалт хийх ажиллагааг эхлэх үйл явц юм.
2. ШИНЭ БҮТЭЭЛ /ПАТЕНТ/
“Шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг; “патент”; гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
3. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАР
“Бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;
4. АШИГТАЙ ЗАГВАР
“Ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг;
5. БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ
“Бараа, үйлчилгээний тэмдэг (цаашид “Барааны тэмдэг” гэх)” гэж Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг буюу бүтээсэн үг, үсэг, тоо, нэр, тэмдэг, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсвэл биет зүйлс, тэдгээрийн хослолыг; “Газар зүйн заалт” гэж Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг;
6. ЗОХИОГЧИЙН ЭРХ
“Зохиогчийн эрх” гэж Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн эрх бөгөөд, шууд эсвэл машин, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар харилцаж, мэдэрч болдог бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн бүтээлүүдийн эрхийг;
7. МУИС-ИЙГ ӨМЧЛӨЛИЙН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Хэрвээ бүтээл нь гуравдагч этгээдээс захиалсан, эсвэл бусад гэрээт судалгааны ажилд хамаарахгүй бол МУИС-ийн санхүүжилт, өмч хөрөнгийг мэдэгдэхүйц хэмжээгээр ашигласан эсэхийг бүтээгч буюу зохиогчийн харьяалагдах нэгжийн удирдлага хянаж саналаа тусгай маягт (А1 маягт: МУИС-ИЙН ӨМЧ, ХӨРӨНГӨНӨӨС МЭДЭГДЭХҮЙЦ ХЭМЖЭЭГЭЭР АШИГЛААГҮЙГ ТОДОРХОЙЛОХ, МУИС-ИЙГ ӨМЧЛӨЛИЙН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ)-ын дагуу илэрхийлж, ТДТ-д хүргүүлнэ.
8. МАТЕРИАЛ ДАМЖУУЛАХ ГЭРЭЭ
A Material transfer agreement (MTA) is a contract that governs the transfer of tangible research materials between two organizations, when the recipient intends to use it for his or her own research purposes.
9. ЗӨРЧИЛДӨӨНӨӨС СЭРГИЙЛЭХ МЭДҮҮЛЭГ
МУИС өөрийн эзэмшдэг технологио эзэмших эрхээсээ татгалзаж бүтээгч буюу зохиогчид нь шилжүүлэх, эсвэл лиценз олгохоос өмнө дараах шинжийн аль нэг нь ажиглагдвал ашиг сонирхлын зөрчилдөөн үүссэн гэж үзнэ.
10. ШИНЭ БҮТЭЭЛ БА ҮНЭТ МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫН ГЭРЭЭ
МУИС-ийн бодлогоор энэхүү журамд заасан технологийг эзэмших зарчмыг МУИС-д ажил эрхэлж буй, эсвэл захиалгат судалгааны төсөлд оролцож буй, эсвэл МУИС-ийн санхүүжилт ба өмч хөрөнгийг ашиглаж буй бүх этгээд хүлээн зөвшөөрч бүх оролцогч энэ журмын 35 дугаар зүйл дэх гэрээний заалтуудыг зөвшөөрч Шинэ Бүтээл ба Үнэт Мэдээллийн Нууцын Гэрээнд гарын үсэг зурна.
11. ЗОЧИН СУДЛААЧИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БА ҮНЭТ МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫН ГЭРЭЭ
МУИС-ийн нэгж бүр захиалгат төсөлд оролцсон, эсвэл оролцох магадлалтай, эсвэл тухайн нэгжээр дамжуулан МУИС-ийн мэдэгдэхүйц өмч хөрөнгө, санхүүжилтыг авч ашиглах боломжтой судлаач, суралцагч, зочин судлаач бүрийг Шинэ Бүтээл ба Үнэт Мэдээллийн Нууцын Гэрээнд гарын үсэг зуруулах үүрэгтэй.
12. ОЮУТНЫ ДИПЛОМЫН АЖЛЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ӨМЧЛӨХӨӨС МУИС-ИЙГ ТАТГАЛЗАХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
13. БАРААНЫ ТЭМДЭГ АШИГЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ