2016-2024 онд МУИС-ийн хөгжлийн цогц баримт бичгийн нэг болох стратегийн төлөвлөгөөнд МУИС нь үндэсний тэргүүлэх их сургуулиас дэлхийн түвшний судалгааны их сургууль болох хэтийн зорилтыг дэвшүүлсэн. Мөн энэхүү хэтийн зорилтыг хэрэгжүүлэх стратегийн дөрвөн тэргүүлэх чиглэлийн нэг хэсэгт МУИС нь шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд ашиглах, нийгэмд тулгарч буй нийгэм, эдийн засаг, техник технологи, хүрээлэн буй орчны өргөн хүрээтэй асуудлаар судалгаа хийж, шинжлэх ухааны үндэстэй шийдлийг санал болгох, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэж, мэдлэгээр манлайлагч байна гэж тодоройлсон байдаг.

      МУИС-ийн Технологи дамжуулах төв нь 2011.03.22-ны өдөр МУИС-ийн Захирлын №143 тоот тушаалаар байгуулагдсан. Оюуны өмчийг хамгаалах ба ашиглах, зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, технологи дамжуулах, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, бүрэлдэхүүний болон салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх,  гарааны компани байгуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг инновацийн менежмент болон технологи дамжуулалтыг оновчтой зохион байгуулах нь бидний тэргүүн үүрэг юм.

ТДТ-ийн үйл ажиллагааны эрхзүйн үндсэн баримт бичгүүд:

 

ТДТ-ийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд

Оюуны өмчийн үзүүлэлт 2012-2014 2015 2016 2017-2018 Нийт
Патент (мэдүүлэг) 5 6 8 19
Патент (батлагдсан) 6 7 7 20
Зохиогчийн эрх 1 1 1 3
Барааны тэмдэг  (мэдүүлэг) 3 3  1 5
Барааны тэмдэг (батлагдсан) 10 1 3 14
Ашигтай загвар (батлагдсан) 2 2
 
Технологи дамжуулалт 2012-2014 2015 2016 2017-2018 Total
Гарааны компани 3 3
Лицензийн гэрээ 1 2 3
Компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ

(МОНОС групп, МОНХИМО ХХК,  СҮҮ ХК, Эрдэнэс Монгол ХХК, Ай Ти Зон ХХК, Багануур ХК, Гарааны ЭмБиПи лаб ХХК)

1 3 3 7