Тус сургууль нь “МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө 2016-2024”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус сургуулийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, их сургуулийн дэргэд профессор, багш нарын гарааны компани байгуулах зэрэг инновацийн үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн дэргэд гарааны компани байгуулах инновацийн төсөлд санхүүжилт, хөрөнгө оруулалт хийж эхлээд байна (Инновацийн төслийн сонгон шалгаруулалтын зарыг энд дарж үзнэ үү).

Түүнчлэн 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн бүтээлч, шинийг санаачлагч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэгч, манлайлагч оюутан залууст зориулсан хөтөлбөрийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн бүх мэргэжлээр бүх шатны хөтөлбөрт (бакалавр, магистр, доктор) суралцагчдыг хамруулан “МУИС-Стартап Лаб” (MUIS Startup Lab)  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна (Хөтөлбөрийн танилцуулаг, зарыг энд дарж үзнэ үү).

МУИС нь стартап бизнес бойжуулах, антрепренёршип тогтолцоог хөгжүүлэх, тус сургуулийн дэргэд гарааны компани байгуулах зэрэгт хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгуулагуудтай хамтран ажиллахдаа нээлттэй  бодлого баримталдаг. Тус сургуулиас хэрэгжүүлж байгаа инновацийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцаж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Тус сургуульд бойжиж буй гарааны компанийн мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмыг энд дарж үзнэ үү.