АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр 2016-2017 оны хичээлийн жилд ОӨУБЕГ, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо ТББ, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг байгууллагууд хамтран оюуны өмчийн 6 удаагийн цуврал сургалтыг МУИС дээр зохион байгуулсан.

Сургалтын сэдвүүд:

Сургалт-1. Оюуны өмчийн тогтолцоо

Сургалт-2. Шинжлэх ухааны болон бизнесийн салбарт оюуны өмчийн мэдээллийг ашиглах, түүний ач холбогдол

Сургалт-3. Барааны тэмдэг

Сургалт-4. Оюуны өмчийг олон улсад бүртгүүлэх нь

Сургалт-5. Монгол дахь оюуны өмчийн эрхийн хэрэгжилт

Сургалт-6. Оюуны өмчийн үнэлгээ хийх аргазүй