Монгол Улсын ууган их сургууль (МУИС) нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, судалгааны 5 хүрээлэн, 3 төв, судалгааны 30 лаборатори, сургалтын 61 лаборатори, нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын сургалттай, чөлөөт мэдлэг буюу либерал арт (liberal art) уламжлалд суурилсан их сургууль юм.

МУИС-ийн оюуны өмч, технологийг зах зээлд үр ашигтай дамжуулах, улмаар оюуны өмчийн мэдлэг, мэдээллийг нийгэмд сурталчилан таниулах чиг үүрэг бүхий Технологи дамжуулах төвийг 2011 онд МУИС-д байгуулсан.