Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэхэд тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна.

Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог бий болгосноор хүчирхэг, мэдлэгийн эдийн засагтай улс орон болоход чиглэж байна. Уг зорилгын хүрээнд “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Инновацийн тухай хууль”, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Технологи дамжуулах тухай хууль”, “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”, “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам” болон бусад холбогдох хууль тогтоомж, баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг батлан гаргаж, цаашид шаардлагатай эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, бодит үр дүнд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-д тус стратегийн зорилго нь «Иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгон оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, дэлхийн эдийн засагт эзлэх Монгол Улсын байр суурийг нэмэгдүүлэхэд оршино» гэжээ.

МУИС нь 2011 оны 9-р сарын 30-ны өдөр “МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого” батлагдаж МУИС-ийн оюуны өмчийг бүтээх, хамгаалах, аж үйлдвэрт шилжүүлэх, олон нийтийн хүртээл болгоход баримтлах бодлогыг тодорхойлсон. Мөн “МУИС-ийн Технологи дамжуулах журам”-д заагдсаны дагуу МУИС-ийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд шинээр бүтээсэн, сайжруулан хөгжүүлсэн технологийг эзэмших эрх эдлэх, түүнийг зах зээлд нэвтрүүлэх, түүнээс орох ашгийг хуваарилахтай холбогдсон харилцаа зохицуулагдаж байна.

2017 оны 11 дүгээр сард болох Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг бүртгэлжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулна.

Шалгаруулалтыг шинжээчдийн комисс томилж хэлэлцүүлэх ба шалгарсан судлаачдыг цом, мөнгөн шагналаар урамшуулна.

Уг шалгаруулалтад нэр дэвшүүлэх хүсэлтэй багш, судлаач, оюутнуудыг tto@num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр тухайн байгууллагын нэр дээр, эсвэл өөрийн нэр дээр бүртгэгдсэн оюуны өмчид хамаарах гэрчилгээний хуулбар, эсвэл ОӨГ-т оюуны өмчийн мэдүүлэг хүлээн авсан хуудас болон шалгаруулалтын хуудсыг бөглөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ЭШИХ, ТДТ-д илгээхийг урьж байна.

Шалгаруулалтын хуудас

1
Нэр, эрдмийн зэрэг цол, албан тушаал
2 Тухайн оюуны өмчийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол  /  үгийн тоо 300-500 /
3
Оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эсэх/Тийм бол харилцагч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хамтын ажиллагаа эхлүүлсэн он/

МУИС-ийн хичээлийн I байр, 206 тоот өрөө. Утас: 77307730 /1140,1141/

                                Цахим шуудангийн хаяг: tto@num.edu.mn