“Цахим хуульч” бол иргэн та хүссэн газраасаа 24/7 байдлаар хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцааг авах боломжтой гар утасны аппликейшн юм. Хэрэглэгч өөрт хамгийн ойр ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан өөрт хэрэгтэй байгаа хуульчийн мэдээллийг авах боломжтой ба анхан шатны асуултуудад хариулах боломжтой автомат хариулагч “Цахим хуульч”-д байрлах юм. Мөн иргэдэд нэн шаардлагатай байдаг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллүүдийг агуулсан болно.