Танд болон таны ойр дотны хүнд гэнэтхэн бодогдсон санаа нийгэмд тулгамдсан асуудлын шийдэл болох эсвэл өөрөө эхлүүлээд өргөжүүлэх бизнесийн ч эхлэл боломжтой гэдэгт бид итгэдэг. Тэрхүү санаагаа тэмдэглэн авч хөгжүүлэх, цаашлаад бусадтай хамтран хэрэгжүүлэх боломжийг MindUp платформ танд олгохыг зорьж байна. Технологийн эриний залуучууд биднийг зөвхөн мэргэжил, мэдлэг бус эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах болон асуудал шийдвэрлэх зэрэг чадварууд тодорхойлж байна. Тиймээс залуучуудад өөрсдийн чадварыг хөгжүүлэх, нээж таниулах, хамтарч ажиллах энтрепренер экосистем шаардлагатай байгаа билээ. Дээрх шаардлагын хүрээнд бид залуучуудад аль ч салбарын хүрээнд санаа бодлоо хэлэлцэж, хамтарч ажиллах, орчинг бүрдүүлэх MindUp платформыг хөгжүүлж байна. Энэхүү платформ нь хувь хүнийг тодорхойлох профиль болон самбар гэсэн 2 үндсэн хэсэгтэй.