Монгол улс бол залуусын орон юм. Хөлд эвтэй, хөнгөн, чөлөөт хувцастай нийцтэй зэрэг олон шалтгаанаар залуус пүүзэн гутлыг өдөр тутамд их өмсдөг. Гэвч манай улсад пүүзэн гутлыг үйлдвэрлэдэггүйгээс гадаадын бүтээгдэхүүнийг худалдан авч, жил бүр их хэмжээний долларыг гадагш гаргаж байна. Бид энэхүү хэрэглээг олж харж, гадагш урсаж буй мөнгөний урсгалыг багасгах, ашиг олох зорилгоор импортыг орлох пүүзийг Монголдоо үйлдвэрлэхийг зорьж байна. Ингэхдээ бид Монгол улсад хамгийн түгээмэл, үнэ багатай түүхий эд болох хонины ноосыг ашиглах юм. Бид МУИС-ийн лого бүхий пүүзний туршилтын загварыг Khunnu Shoes компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд яг одоогоор загварчилгаа, эсгүүр хийгдэж байна. Одоо гаргахаар бэлтгэж буй МУИС-ийн лого бүхий загвар нь каучук резин ултай, цагаан даавуун гадартай бөгөөд Нанопротект шүршигч /SiO2, TiO уусмал/ ашигласнаар тоос шороонд бохирдохгүй, ус нэвчихгүй тул цэвэрлэхэд хялбар, мөн арьсан оруулгатай тул эдэлгээ урт байх юм.