“Инновацийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн “Стратегийн төлөвлөгөө 2016-2024”-ийн 1.3-ийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:
• Урьдчилсан судалгаа хийгдсэн, үр дүн (оюуны өмч) нь баталгаажсан байх;
• Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх;
• Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдсэн байх;
• Бизнесийн байгууллагатай хамтарсан байх;
• “Инновацийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;
• Төсөл хэрэгжих хугацаа 2 жил, санхүүжилт 30 сая төгрөг байна.
• Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах, техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоог хийсэн байх;
• Төслийн төсөвт өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлсэн байна.
Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн санал, баримт бичгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 206 тоот өрөөнд бүртгэнэ.

Холбоо барих утас: 75754400- 1140, 1141, 99125473

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс
Технологи дамжуулах төв